Анталия Сиде Памуккале

АНТАЛИЯ СИДЕ МАНАВГАТ АЯЛАЛ

7 ШӨНӨ,  8 ӨДӨР

 

ӨДӨР 1:  УБ - АНТАЛИЯ НИСЛЭГ

Улаанбаатар хотоос Анталия хотын  зүг ниснэ. Нислэг Астана хотоор дамжина.

Манай Монгол хэлтэй хөтөч та бүхнийг онгоцны буудал дээр тосч 5* одтой зочид буудалд тохилог автобусаар хүргэж угталын коктейлээр дайлж, 1 өрөөнд 2-оор байрлах өрөөнүүдэд байрлуулна. Энэ өдөр чөлөөт өдөр тул та аян замын алжаалаа тайлж зочид буудалдаа хүссэнээрээ амарна.

 

ӨДӨР 2: АНТАЛИЯГИЙН ЗҮҮН ХЭСГИЙН АЯЛАЛ  (Өглөөний цай)

 

Өдрийн хоолны дараа Дюден хүрхрээ-г үзэж зургаа авахуулах бөгөөд үүний дараа Үнэт эдлэлийн дэлгүүр-ээр зочилж худалдан авалт хийж болох ба зөвхөн Турк-д байдаг Султанит чулууг шигтгэсэн турк уран дархадын урласан Алт мөнгөн эдлэл-ийг сонирхох боломжтой. Үүний дараа Арьс үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлох ба та бүхэнд чанартай арьсан болон үслэг эдлэлийг өндөр хямдралтайгаар авах боломжийг олгоно. Үүний дараа Хуучин хот, Улсын талбай, эртнээс хотын бэлэг тэмдэг болсон Йивлийн лалын шашны сүм-ийг үзэх болно.

 

ӨДӨР 4: АНТАЛИЯ – СИДЭ-МАНАВГАТ АЯЛАЛ  (Өглөөний цай)

Энэ өдөр Туркийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Анталия хотоор аялах болно. Та бүхнийг Эртний түүхт Сиде хотын аялал хүлээж байгаа бөгөөд Алдарт Аполлоны сүм эртний театр, Далайн дээрэмчдийн зах зэрэг байсан хотын туурийг үзэж сонирхох боломжтой. Дараагаар бид Манавгат голоор усан онгоцны аялалд гарах бөгөөд Газар дундын тэнгисийн тунгалаг ус, намуун давлагааг үзэн нүд баясгах болно.

 

ӨДӨР 5: ЕШИЛОВА-САЛДА НУУРЫН АЯЛАЛ  (Өглөөний цай)

Энэхүү өдөр Та бүхэн өрөөгөө хүлээлгэж өгөн ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялах (280км) бөгөөд ЕШИЛОВА хотын ойр байрлах Салда нуур-ыг үзнэ. Энэхүү нуурын хөрс нь Марс гаригийн хөрсний бүтэцтэй адил бүтэцтэй гэдгээрээ алдартай юм.  Дараагаар нь Шилдэг Вино Амталгаа хийх төвөөр зочлох юм. Үүний дараа зөвхөн манай аялагчдад тусгайлан хямдралтай үнээр бараагаа худалдах худалдааны төвөөр зочилсны дараа  4* одтой зочид буудлын зүг хөдөлнө. Оройн хоолны дараа байгалийн эрдэст усаар дүүргэгдсэн халуун рашаанд орж замыхаа алжаалыг тайл 

ӨДӨР 6: ПАМУККАЛЕ - ХИЕРАПОЛИС АЯЛАЛ (Өглөөний цай)

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа цасан цагаан өнгөтэй уулын эрдэст усаар дүүргэгдсэн хагас бөөрөнхий бассейнээр зочлох аялалд гарах ба эртний Хиераполис хотын балгас болон Эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун ус-нд орж сэлэх боломжтой. Өдрийн хоолны дараа та бүхэн алдартай хивс, гар урлалын төв-өөр зочлох ба турк торгон хивс хэрхэн хийгддэг талаар нүдээр үзэх юм. Та бүхэн Хеараполис хоттой танилцах аяллаа хийсний дараа Анталия хотын зүг хөдлөнө. Анталияд ирж зочид буудалдаа  ирж байрлах болно.

ӨДӨР 7: АНТАЛИЯ ЧӨЛӨӨТ ӨДӨР (Өглөөний цай)

Энэ өдрийг та өөрийн хүссэнээр шоппинг хийж өнгөрүүлж болно. Шоппинг хийхэд турк хэлтэй хөтөч таньд зөвлөх болно. Мөн та 5 одтой зочид буудалдаа далайн эрэг усан бассейндаа алжаалаа тайлан амрана.


ӨДӨР 8: АНТАЛИЯ-УЛААНБААТАР НИСЛЭГ (Өглөөний цай)

Та өглөөний цайгаа уусны дараагаар онгоцны буудалруу хүргүүлэн Улаанбаатар хотын зүг ниснэ. Нислэг Астана хотоор дамжина.

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  УБ Анталия 2 талын нислэг

ü  Анталия хотод 5 шөнө 5* одтой,

ü   Памуккалед 1 шөнө 4* одтой  буудалд хонох / нэг өрөөнд 2 хүн орох үнэ/

ü  Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ

ü  Хөтөлбөрт заасан хоол

ü  Орон нутгийн Орос хэлтэй хөтөч

ü  Монгол хэлтэй орчуулагч

ü  Автобусны үйлчилгээ

ü  Аяллын даатгал

ü  Хувийн хэрэглээний зардлууд

ü  Хөтөлбөрт заагдаагүй хоол

ü  Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал