Бали

БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

6 ӨДӨР / 5 ШӨНӨ

 

Өдөр 1: УЛААНБААТАР –БАЛИ (-/-)

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалаас нисч Бали арлын Нурах Раи олон улсын нисэх онгоцны буудалд таныг орон нутгийн хөтөч угтан зочид буудалд хүргэж өгнө.

ӨДӨР 2: БАТУР ГАЛТ УУЛЫН АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Өглөөний цайны дараа Балигийн үлгэр домгийн агуулгатай Барон ба Керис бүжгийг үзэж сонирхохоор Батубулан тосгонруу замд гарна. Дараагаар нь Целук, Батуан, Мас, Убуд тосгонуудын гар урлалтай танилцан мөн 11-р зууны Хиндү бясалгалын төв болох Гоа Гажа буюу Зааны агуй, усан сүм болох Тирта Эмпүл, Тэгалалан тосгоны кофе болон будааны талбайгаар зочилон Батур галт уулан дээрээс байгалийн үзэсгэлэнг ажиглах болно.  Өдрийн хоолондоо буфет хоол зооглосны дараагаар зочид буудалруугаа буцах замдаа Балигийн гар урлал сонирхон худалдан авалт хийх боломжтой. Энэ өдөр үзэсгэлэнт Жимбаран далайн эрэг дээр оройн хоолоо зооглох ба Бали ард түмний  далайн гаралтай үндэсний зоогийг амтлан нэгэн романтик үдэшийг өнгөрүүлнэ.

Өдөр 3: БЭДУГУЛ / ТАНА ЛОТ АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад 09:00 цагаас  буудлаасаа хөдлөн Таман Аюун сүм, Бэдугул нууранд орших Улун дану хөвдөг сүм зэргийг үзнэ, мөн түүнчлэн нутгийн жимс, цэцгийн дэлгүүрээр зочлох болно. Өдрийн хоолоо буфет хоол зооглосны дараагаар Алас Кедатон сармагчингийн ойгоор дайран Тана Лот сүмийг үзсэнээр энэ өдрийн аялал дуусан оройн хоолоо идээд зочид буудалдаа амрана.

 

 

Өдөр 4:  УСАН ПАРК / ДАЛАЙН ЭРЭГ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Энэ өдрийг Балигийн алдарт Азидаа №1-т тооцогддог Waterbom усан паркад хөгжилдөн өнгөрөөх бөгөөд халуун бүсийн өвөрмөц төрхийг илэрхийлсэн гайхалтай тунгалаг устай далайн эрэг дээр амран зугаалах боломжтой.

 

Өдөр 5: УСАН ХӨТӨЛБӨР /ШОППИНГ
(
Өглөө, Өдөр, Оройн хоол)

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Танжун Бэноа далайн эрэг дээр хагас өдөр амрана. Та хүсвэл энд моторт завиар аялж  усан дээгүүр завьнаас чирэгдэн шүхрээр хөөрөн өдрийн зугаатай өнгөрүүлэх боломжтой. Өдрийн хоолны дараа худалдаа хийх боломжийг танд олгоно. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амрана.

 

Өдөр 6: БАЛИ– УЛААНБААТАР (Өглөөний цай)

Өглөөний цайгаа уугаад цагт өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруу явна. Бали арлын Нурах Рай ОУ-ын нисэх онгоцны буудлаас ниснэ. Улаанбаатарт Чингис Хаан  ОУ нисэх онгоцны буудалд бууснаар аялал өндөрлөнө.

 

 

 

ТА САЙХАН АЯЛААРАЙ

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  4 одтой зочид буудалд 5 хоног байрлах төлбөр /нэг өрөөнд 2 хүн байрлах/

ü  Англи хэлтэй нутгийн хөтөч

ü  Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ

ü  Хөтөлбөрт багтсан унаа

ü  Хөтөлбөрт багтсан хоол

ü  Аяллын үеэрх цэвэр ус

ü  Аяллын даатгал

ü  УБ-БАЛИ-УБ нисэх онгоцны тийз

ü  Уух юмны зардал

ü  Бусад хувийн зардлууд

ü  Нисэх буудлын татвар

ü  Орон нутгийн хөтчийн гарын мөнгө 20 USD