Вьетнам

ВЬЕТНАМ УЛСЫН АЯЛАЛ

6 өдөр 5 шөнө

 

Өдөр 1- УБ-Ханой нислэг

Улаанбаатар хотоос Чингис хаан олон улсын нисэх охгоцны буудалаас онгоцондоо суун нисч Вьетнам улсын зүг ниснэ. Вьетнамын нийслэл Ханой хотод газардахад Орон нутгийн хөтөч таныг Ной-Бай нисэх онгоцны буудал  дээр тосож,  зочид буудалдаа ирж амрах болно. Оройн хоолноос өмнө та бүхэн Хоан Кием нуурын дөлгөөн урсгалыг ширтэн алжаалаа тайлангаа Усан дээрх хүүхэлдэйн шоу үзээрэй. Оройн хоол.

 

Өдөр 2- Ханой хотын аялал (Өглөө, Өдөр, оройн хоол)

Өглөөний цайны дараа Ho Chi Minh Музей болон бунханд зочлох ба түүнийг оршуулсан түүх болон архитекторын дурсгалуудтай танилцах юм. Түүний яг зэргэлдээ Хо Ши Мины тулгууртай байшин байх ба 1049 онд Ли Тай хааны үүсгэн байгуулсан нэг баганат сүм нь Ханой хотын ард иргэдийн нэгэн чухал бэлэг тэмдэг болдог. Үүний дараа Ли-ийн Эзэнт гүрний үед хамаарах Quan Thanh сүмийг мөн үзэж сонирхох юм. Үдийн хоолны дараа бид Quoc Tu Giam болон уран зохиолын сүмээр зочлох болно. Үүний дараа Ханой руу буцах ба үргэлжлүүлэн жижиг замаар Бат Транг ваарны тосгонруу явна. Бат Транг нь 1000 жилийн турш чанартай вааран бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай юм. Та бүтээгдэхүүнийг хэрхэн хийдэг, паалангаа хэрхэн үйлдвэрлэдэг зэрэгтэй танилцахын өмнө тосгоны орчимоор бага хэмжээний явган аялал хийх боломжтой. Оройн хоолны дараа бид Ngoc Son Ариун сүмийн үзэсгэлэнт газар очих ба та бүхэнд шөнийн захаар зочлох цаг үлдэх болно.

 

Өдөр 3- BAI ĐINH сүм - TRANG AN БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР (өглөө, өдөр,

оройн хоол)

Өглөөний цайгаа уусны дараа, NinhBinh хүртэл та 110км явж очно. BAI ĐINH сүм, Вьетнамын өндөр, хүрэл Будда хөшөө дурсгалаар зочлох юм. Вьетнамд хөшөө дурсгал “Там” “Архат” зэрэг ариун сүм, олон байдаг. Та үдийн хоолондоо ямааны мах зооглох болно. Үдээс хойш: Жуулчдын хамгийн их очдог Транг байгалийн цогцолбор газар очиж , байгалийн сайхнийг мэдрэх боломжтой бөгөөд байгалийн гоо үзэсгэлэнг судлах боломжтой ба энэхүү газарт Халонг

буланг санагдуулам олон тооны жижиг завь байдаг. Дараа нь усан доорхи агуйн цогцолборыг үзээрэй. Үүнд: Sang Cave, Toi Cave, Ba Giot Cave, Nau Ruou уул, гол мөрөн, үзэсгэлэнт газрыг харж болно. Орон нутгийн ресторанд оройн хоол идэж, зочид буудалд амарна.

 

Өдөр 4-Нин бин- Ха лонг бэй (Өглөө/өдөр/оройн хоол)

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Та машиндаа суун Ха лонг буланд хүрч ирнэ. Үдээс хойш: машинаар Ха лонг буланд байх далангаар эргээд жуулчдын зорин очдог дэлхийн гайхамшигууд болох Тэйнчунг, Тэнгэрийн цахилгаан хүч хэмээн нэрлэдэг Дау Гөү агуй (өөрөөр Ханг дау гэж нэрлэдэг) Ха лонг булан болон мянга мянган чулуун арлууд буюу Rocky Rock арал, lu houng арал, Ga Choi арал, загасчдын тосгон хооронд усан онгоцоор аялах болно. Оройн хоолоо орон нутгийн ресторанд зооглоод зочид буудалдаа хононо.

 

Өдөр 5- Халонг булантай танилцах- Ханой хот (өглөө/өдөр/оройн хоол)

Өлгөөний цайгаа уусны дараа Та Нарлаг дэлхийн Халонг паркаар зочилно. Энэ парк нь Вьетнамдаа тэргүүлэх зэргийн үзвэр үйлчилгээний цогцолбор бөгөөд 214 га талбайтай. Энэ цогцолбор нь 2 чухал хэсэгээс бүрддэг: далайн эргийн амралт зугаалгын бүс болон Ба дио үзвэр үйлчилгээний бүс нь хоорондоо үзэсгэлэнт хатан цахилгаан машинаар холбогдсон байдаг. Орчин үеийн тоглоомын тогтолцоо, үе шат болон гайхшрал бүхий Халонг булан жуулчдад мартагдашгүй

дурсамжыг үлдээх болно. Нарны тойрог, Япон цэцэрлэг, HuyenBich-ын өрөөн доторх тоглоом гэх мэт. Өдрийн хоолоо идсэний дараа Ханой хотын зүг хөдөлнө. Орой нь БиБиКа үйлдвэрийн төлөөлөгчидтэй уудзалт хийнэ.

Өдөр  6- Өглөөний цай. Чөлөөт цаг.

Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа 12 цагт хүлээлгэж өгнө. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө та бүхнийг онгоцны буудал руу хүргэж өгнө.

 

ЗОЧИД БУУДЛЫН ЖАГСААЛТ

Зочид буудлын зэрэглэл

Хот

Буудлын нэр

Өрөө

 

4-одтой

Hanoi

Thien Thai

Classic room

Ninh Binh

Legend Ninh Binh

Superior room

Ha Long

Saigon Halong or Halong Plaza

Superior room

 

 

 

 

 

Захиалга өгөх үедээ дээр дурьдсан зочид буудал, өрөөнүүд нь бүрэн захиалгатай байгаа тохиолдолд бид ижил төстэй стандартад зориулсан зочид буудал олох болно. Хэрэв өөр зэрэглэлтэй буудалд байрлах бол үнэ өөрчлөгдөх боломжтой.

 

Аяллын үнэд орсон:

Зочид буудлын нэг өрөөнд 2 хүн байх /өглөөний хоолтой/

Хөтөлбөрт заагдсан орон нутгийн ресторанд хооллох

Аяллын хөтөлбөрт дурьдсан Aircondition бүхий хувийн авобусаар тээвэрлэнэ

Орон нутгийн англи хэлтэй хөтөч

Завины түрээс болон нэвтрэх хураамж /нэг удаа/

Нарлаг дэлхийн Халонг цогцолбор(хөтөлбөр 1) орох тасалбар. (Queen Cable Car & Mystic Moutain or Dragon Park or Typhoon Water Park) - Tuan Chau-руу орох тасалбар (хөтөлбөр 2)

Каяак завь унах - Өдөрт 2 /500мл/ сав цэвэр ус

 

Аяллын үнэд ороогүй:

Аяллын даатгал, гарын мөнгө

Далайн гахай, усан оргилуурын хөгжмийн шоу мөн Tuan Chau арлын усны спортыг үзэх

Олон улсын болон дотоодын онгоцны тасалбар

Виза

Шинэ жил, зулсар цагаан сар (бусад амралтын өдрүүд)-ын нэмэлт төлбөр

Уух зүйл, гар утас, бэлэг дурсгалын зүйл, хувцас угаалга үэрэг хувийн зардлууд

Аяллын үнэд орсноос бусад зүйлс