ГРЕК УЛСЫН АЯЛАЛ

ГРЕК УЛСЫН АЯЛАЛ

5 шөнө 6 өдөр / Грек хотод байх хугацаа

1.850.000+нислэг

ӨДӨР 1: УЛААНБААТАР  - ГРЕК(НИСЛЭГ) (оройн хоол)

Хойд Грекийн Салоник хотод газардах ба та бүхнийг хөтөч тосон авч Кастори хотод байрлах зочид буудалд тань хүргэж өгнө. Та бүхэн алжаалаа тайлан амраарай.

ӨДӨР 2:  КАСТОРИ ХОТ БА ПРЕСА ГОЛ ( өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Өглөөний цай зооглоод та бүхэн Грекийн бусад хотоос өөрийн өнглөг үзэмжээрээ дахин давтагдашгүй Кастори хотоор зочилоорой. Жуулчидын аялах дуртай Византийн сүм болон XVIII, XIX-р зууны үеийг санагдуулам барилгууд нарийн гудамжуудтай танилцан өндөр уулархаг Орестид нуурын эрэг дээр баригдсан энэхүү хотоор зугаалах болно. Кастори хотыг "үслэг эдлэлийн хаант улс" эсвэл "үслэг төрөлх нутаг" гэж нэрлэх нь бий. Энэхүү дүүргийн уран бүтээлчид үслэг эдлэл үйлдвэрлэхдээ бүхий л сэтгэл зүрх хайраа хэрхэн зориулж уралдаг нь дэлхийд хүртэл танигдсан байдаг байна. Үслэг эдлэлийн хэд хэдэн үйлдвэртэй танилцах аялал хийж хэрхэн үйлдвэрлэгддэг болон сонирхолтой мэдээлэл сонсоод та бүхэн цааш Грекийн хамгийн үзэсгэлэнт онгон нуурууд болох Бага ба Том Преспа нууруудыг үзэж сонирхоорой. Эдгээр нуурууд нь Грек, Албани, Югославын хуучин Македонийн гурван мужид хиллэн байрладаг. Нуурын эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй цаст ориглууд, загасчидын тосгон мөн ногоон зүлгээр хүрээлэгдсэн хүмүүсийн хувьд диваажин хэмээгддэг байна. Цаашлаад бид Агиос Ахилос тосгоноор зочилно энэ тосгон нь Бяцхан Преспийн дунд жижиг арал дээр оршидог. Үүнийхээ дараагаар бид буудалруугаа буцах болно.

ӨДӨР 3: КАСТОРИ ХОТ-ЛАРИССА- ВОЛОС ( өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод дараагийн аялалдаа гарах болно. Та бүхэн Грекийн том хотуудын нэг Ларисса хотоор зочилох ба энэхүү хот нь хадан цохио дунд оршдог, Ларисса – гэдэг нь эртний грекээр “далайн цанхлай” гэсэн үгнээс гаралтай. Ларисса хот нь танин мэдэхүйн мэдлэгээ өргөтгөн аялахад хамгийн тохиромжтой хот юм. Хүрээлэн буй орчин хуучины харш болон байгууламж элбэгтэй, уран баримал болон уран хийцтэй усан ориглуур, дундад зууны үеийн цайз, Византийн болон Османы өв уламжлалуудтай таарах хэдий ч орчин үеээр амьсгалах болно. Мөн та эртний акрополисын балгас болон Тесалоник театрыг үзэж сонирхоорой. Үүний дараагаар бид нийслэл хот болох Магнеси хот руу аялалаа үргэлжлүүлэх болно энэ нь хуучины Волос хот юм. Грекийн хамгийн том, хамгийн гайхалтай хотуудын нэг Волос бөгөөд тус улсын хамгийн том боомт байрладаг. Энэхүү орчин үеийн хот нь эртний Иолкосын ойролцоо баригдсан байна. Магнесийн нутаг дэвсгэрт Пилио уулын бэлээр Пантисийн буланг тойрон хүрээлж байрлана. Грекийн төвд байрлах Тесалян нь хамгийн үзэмжтэй газраар зогсохгүй та бүхэн зам зуур далайн эргэ болон усан боомтууд сонирхоорой. Ингээд бид буудалдаа ирж амрах болно.

ӨДӨР 4:  ГРЕКИЙН СОЛИР ( өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Өглөөний цай зооглоод та бүхэн алдартай Meteor-т зочлох болно. Энэхүү гайхамшигт солир нь хүний ​​гараар бүтээгдсэн ер бусын байгалийн үзэсгэлэн юм. Тесалянын хөндийн тэгш гадаргуугаас 600 метрийн өндөрт хүрч байгаа гайхалтай хадан цохио нь геологийн ховор үзэгдэлд тооцогддог. Энэхүү гайхалтай, асар том, "хөшөө" нь агаарт хөвж буй мэт санагдуулж Meteors ("Грекийн солир" -ууд агаарт хөвж байна) хэмээх нэршлийг авсан байна. Солир нь бүх Үнэн алдартны шашинтнуудад зориулсан мөргөл үйлддэг өндөрлөг газар болсон юмаа. XIV-XVII-р зууны сүм хийд нь хадан цохион орой дээр гайхамшигтай оршдог ба түүх, соёлын дурсгалт зүйлсийн баялаг цуглуулгууд, зургууд, тусгай архитектуруудаар баялаг билээ. XVI зуунд сүм хийд, шашин шүтлэг эд цэцэглэж байх үед энд 24 сүм хийд нэгэн зэрэг нээгдэж байсан. Эдүгээ зургаа сүм хийд үлдснээс дөрвөн сүм нь эрэгтэй, хоёр сүм нь эмэгтэй сүм байна. Энэ Метеорийн аяллын үеээр бид эдгээр сүм хийдээр зочилох болно. Аялалаа дуусаад бид зочид буудал руугаа буцах болно.

ӨДӨР 5: ЧӨЛӨӨТ ӨДӨР (өглөөний цай)

Та энэхүү өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. 

ӨДӨР 6: ГРЕК-УЛААНБААТАР (өглөөний цай)

Өглөөний цайгаа зооглоод та бүхэн онгоцны буудал руу хүргүүлнэ. Улаанбаатар хотод ирсэнээр Бидний Нэгэн Мөрөөдлийн аялал өндөрлөх болно.                                                                     

 

ТА САЙХАН АЯЛААРАЙ

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  2 шөнө 5* одтой зочид буудалд хонох зардал

ü  2 шөнө энгийн зэрэглэлтэй зочид буудалд хонох зардал

ü  Автобусны үйлчилгээ

ü  Өглөөний, өдөр, оройн хоол

ü  Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний зардал

ü  Нэг өрөөнд 2 хүн байрлах

ü  Турк хэлтэй орос хөтөч

ü  Аяллын даатгал

ü  Визны хураамж

ü  Хувийн хэрэглээний зардлууд

ü  Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал

ü  Жолооч болон хөтчийн гарын мөнгө

ü  Бусад уух зүйлс

ü  Үзвэр үйлчилгээний төлбөр

 

 

 

 

Жич: Энэхүү аяллын хөтөлбөр таны нэмэлтээр сонгосон аяллуудаас шалтгаалж дарааллын хувьд өөрчлөгдөх боломжтой. Үндсэн үзвэрийн хэмжээ хэвээр хадгалагдана. Зарим өглөө эрт аялалд гардаг учир өглөөний цай эрт уудаг!

 

СОНГОЛТООР НЭМЭЛТ ТӨЛБӨР ТӨЛӨН ХИЙХ БОЛОМЖТОЙ АЯЛЛУУД:

ӨДӨР -: ВОЛОС ХОТЫН АЯЛАЛ – ТЕМБИ ХАВЦАЛ - ОЛИМП УУЛ - САЛОНИКИ

Өглөөний цайгаа зооглоод аялалаа цааш үргэлжлүүлэн бид хойд Грекийн төв болсон Салоники хотыг зорих ба замаараа Волос хотоор дайрна. Та бүхэн Гэгээн Николай сүм болон Триадын сүмүүд үзэн усан онгоц болон далбаат завь харах болно. Аялал цааш эртний домогт Зевс хаан Олимп уулыг хоер хувааснаар үүссэн хэмээн яригддаг Олимп уулын дундуур урсах Темб горхитой танилцана. Бурхадын нэрээр нэрлэгдсэн олон эдгээх хүчтэй рашаан булагууд энэхүү горхитой нийлдэг байна. Цаашлаад бид домогт Олимп уулын аялал хийнэ. Яг энд л эртний Грекчүүдийн ярьдгаар Олимпын бурхадын амьдардаг оромж байрладаг гэж үздэг байжээ. Аяллын автобусаараа бид далайн түвшинээс дээш 1000м өндөрт гаран, ид шидийн мэт үзэсгэлэнтэй Эгейн тэнгис болон Олимп уулын үзэсгэлэнг бишрэх боломж олдоно. Орой нь зочид буудалдаа ирж байрлана.

ӨДӨР -:  ВЕРГИНЫ АЯЛАЛ - САЛОНИКИ

Өглөөний цайны дараа та бүхэн эртний Гректэй танилцах аялалдаа гарах болно. Үүнийхээ дараагаар та бүхэн Македоны эзэнт гүрний анхний нийслэл хоттой танилцах аялал хийнэ. Энэ хотын сэргэн мандалтын үе нь манай эрины өмнөх V-IV зуунд байсан билээ. Александр Македоны эцэг IIФилипп болон тухайн үеийн язгууртнуудын булш, македоны эзэнт гүрний үнэт олдворыг эндээс үзэж сонирхох боломжтой. Үүний дараагаар бид Грекийн хэмжээгээрээ 2т ордог том хот болох Салоникаар зочилоно. Энэхүү хот орчин үеийн хотод тооцогдох авч маш баялаг түүхтэй билээ. Хотод байрлах усан боомт хэмжээгээрээ 2т тооцогддог билээ. Одоо үед Салоник хот нь залуус болон оюутнууд элбэг хот болон хувирсан. Хамгийн алдартай Аристотелийн нэрэмжит Балкан их сургууль болон Грекийн анхны дуу хөгжимийн сургиулуудад суралцахаар дэлхийн тал бүрээс оюутан залуус зорин ирсээр байна. Салоник хот нь сонгодог болон орчин үеийн хэв маягийг хослуулж чаддагаараа онцгой билээ. Грекд очиж үзээгүй ч хүн болгоны мэддэг оотын гол билэг тэмдэг болох далайн эрэг дээр байрладаг Цагаан  цамхагийг үзэж сонирхоно. Мөн та бүхэн гайхалтай Гэгээн Софигийн сүм, Галерия эзэн хааны ялалтын нуман хаалга, Гэгээн Дмитрийн шүтээн (хотын ивээн тэтгэгч), Гэгээн Пантелеймоны сүм зэрэг түүхийн дурсгалт газруудаарч зочилох боломжтой. Үүний дараагаар та бүхнийг зочид буудалд тань хүргэж өгөх болно.  

ӨДӨР -:  АРГОЛИДА (Коринфийский канал, Микены, Нафплион, Эпидавр) .

Өнөөдрийн  аялалаа бид Пелопа хэмээх саланги арал дээр зочилон эхлүүлэнэ, үлгэр домогт гардаг Геркулесийн баатарлаг аян эндээс эхлэлтэй хэмээн яригддаг. Эртний Микены соёл иргэншилийн туурь болон балгасаар зочилох болно. Цаашлаад бид  Грекийн саятан Онасисийн алхах дуртай байсан үзэсгэлэнт эргээр зугаалана, Грекээс бие даасан нийслэл Нафплион хот юм. Эндээс холгүйхэн  байрлах, эртний Эпидаврт байдаг гайхамшигтэй акустикуудаараа алдартай эртний амфитеатр оршидог. Өдийг хүртэл энд  эртний Грекийн жүжгийн зохиолууд тоглогдсоор байгаа. Ингээд бид зочид буудалдаа хүрэлцэн ирж амрах болно.