Москва - Санкт-Петербург хотын аялал

Москва - Санкт-Петербург хотын аялал

5 шөнө 6 өдөр

ӨДӨР 1: УЛААНБААТАР  - УЛААН-ҮҮД

Өдөр Улаанбаатар төмөр замаас галт тэргээр Улаан-Үүд хотыг зорино. Шөнө Наушки хилээр гарч замдаа хоноглоно.

ӨДӨР 2:  УЛААН-ҮҮД - МОСКВА (НИСЛЭГ) (Өдрийн хоол, Оройн хоол)   


Өглөө таныг галт тэрэгний буудал дээрээс тосч аван онгоцны буудалруу хүргэж өгнө.
-08:05-09:45 цагаас Улаан-үүдийн Байкал ОУ-ын онгоцны буудлаас Москва хот руу ниснэ.
Таныг Внуково ОУ-ын нисэх онгоцны буудал дээр хөтөч тосон авч 4 одтой зочид буудалруу хүргэх ба буудлын өрөөгөө хүлээн авч  ачаа тээшээ үлдээсний дараа Москва хоттой танилцах аялал хийнэ. ОХУ-ын нэрийн хуудас болсон Улаан талбайгаар зочилж дурсгалын зургаа татуулан Кремлийн эрдэнэсийн музейг үзэж сонирхоно. Оросын үе үеийн хаад хатадуудын эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэл болон үнэт зүйлсийг хадгалсан энэхүү музейг жилдээ 2,5 сая гаруй хүн үзэж сонирходог. Мөн түүнчлэн 1561 онд Улаан талбай дээр баригдсан орос архитектурын билэг тэмдэг болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Василий Блажений сүмийг орж үзэх боломжтой. Өдрийн хоолны дараа Москва хотын их дэлгүүр ГУМ-д худалдаа хийнэ. Москва хотыг дээрээс нь харах боломжтой 5
D шоу үзэж сонирхох боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрана.

ӨДӨР 3:  МОСКВА (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол) 


Өглөөний цайгаа уугаад 800 гаруй жилийн түүхтэй Москва хоттой танилцах аяллаа үргэлжлүүлнэ. ОХУ –ын Хөдөө аж ахуйн салбарт гарсан бүхий л ололт амжилтуудыг дэлгэн харуулсан үзэсгэлэн болох  80 жилийн түүхтэй ВДНХ-г үзэж сонирхоно. Үзэсгэлэнгийн цогцолборт    усан оргилуур бүхий том жижиг цэцэрлэгүүд багтдаг ба нийтдээ 49 дурсгалт хөшөөг нь үндэсний соёлын өвд бүртгэсэн байдаг. Эндээсээ хөдлөн москва хотын хамгийн эртний дүүрэг болох Арбатын гудамжаар зочилно. Өдгөө Арбатын гудамж нь гадна дотны жуулчдын заавал очдог газрын нэг болсон гудамжны дуучид хөгжимчидийн тоглолтыг үзэж сонирхон мөн гудамжны зураачдаар өөрийн хөрөг зургийг дурсгал болгон зуруулан авах боломжтой юм. Арбатын гудамжинд худалдаа үйлчилгээний газрууд төвлөрсөн тул гоёл чимэглэл болон бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой.  Оройн хоолоо идээд Ленинградский галт тэрэгний буудалруу хургүүлнэ. Шөнийн галт тэргээр Санкт Петербург хотыг зорино.

ӨДӨР 4:  МОСКВА – САНКТ-ПЕТЕРБУРГ / ПЕТЕРГОФ (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)


 Өглөө Московская галт тэрэгний буудлаас таныг хөтөч угтан авч  зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр Санкт Петербург хоттой танилцах аяллаа хотынхоо билэг тэмдэг болсон Петергоф буюу Хааны ордоны цогцолбороос эхлүүлнэ. Петергоф ордонруу аяллын тохилог усан онгоцоор  аялан очих бөгөөд замаараа Эрмитаж, Петропавловын ордон, Васильевийн арлын алдарт гэрэлт цамхагийн дэргэдүүр аялах тул хотын түүх дурсгалтай газруудтай танилцах боломжтой. Петергоф ордон нь уран тансаг хийцтэй усан оргилуураараа алдартай ба усан оргилуурын вант улс ч гэж нэрлэдэг. Гол ордны усан оргилуур “Большой каскад” гэхэд одоогоос гурван зуу орчим жилийн өмнө байгуулагдсан бөгөөд дэлхий дээрх хамгийн том усан оргилуурын цогцолборт тооцогддог ба нийтдээ 75 усанд оргилуурыг 255 хүрэл хөшөө болон алтадсан уран баримлаар чимэглэсэн байдаг. Санкт Петербург хотдоо эргэж ирээд өдрийн хоолоо идээд буудалдаа байрлан амрана.

ӨДӨР 5: САНКТ-ПЕТЕРБУРГ / ЭРМИТАЖ (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол )


 Энэ өдөр өвлийн ордон буюу Эрмитажийг үзнэ. 1764 онд Екатерина хатан хааны уран зургийн хувийн цуглуулгаар түүхээ эхлүүлсэн Эрмитаж музей нь өдгөө гурван сая гаруй цуглуулгатай дэлхийд данстай музейнүүдийн  тоонд багтах болжээ. Эрмитажид уран зургийн агуу баялаг цуглуулга байхаас гадна уран барималын хосгүй бүтээлүүд, эртний гар урлалын бүтээлүүд болон археологийн үнэт олдворууд хадгалагддаг байна. Манай Монголын Ноён Уулын булшнаас олдсон үнэт олдворуудыг дэлгэн харуулсан тусдаа танхим бий. Эрмитажийн гайхамшигт ертөнцөөр аялж дууссаны дараа өдрийн хоолоо идээд Иссакиевийн сүмээр зочилон Санкт-Петербургийг дээрээс нь харах боломжтой үүний дараагаар та бүхэн буудалдаа хүргүүлнэ.  Үдээс хойш чөлөөтэй тул та өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлэх боломжтой.

ӨДӨР 6: САНКТ-ПЕТЕРБУРГ ЧӨЛӨӨТ ӨДӨР -  МОСКВА (Өглөөний цай, Оройн хоол)


Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүссэнээр өдрийг төлөвлөж Санкт Петербург хотын амьдралтай илүү танилцах боломжтой юм. Танд чөлөөт өдрийн төлөвлөгөө гаргахад манай хөтөч туслах болно. Энэ өдөр өдөр, оройн хоол байхгүй бөгөөд унаагаар үйлчлэхгүй болно. Орой нь та бүхэн шөнийн галт тэргээр Москва хотыг зорино.

ӨДӨР 7: МОСКВА – УЛААНБААТР (өглөөний цай/-)

Өглөө Москва хотын Ленинградский галт тэрэгний буудал дээрээс хөтөч тосон авч та бүхнийг Внуково ОУ нисэх онгоцны буудалд хүргэж өгөх болно.

ӨДӨР 8: УЛААН-ҮҮД-УЛААНБААТАР

Өглөөний 08:00 цагаас  машинаар Улаанбаатар хотын зүг явна. Хилийн шугамаар нэвтрэн явсаар орой 20:30 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

 

ТА САЙХАН АЯЛААРАЙ

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  УБ – Москва – УБ замын зардал

ü  Москва хотод 1 шөнө, Санкт петербург хотод 2 шөнө   4* одтой зочид буудалд хонох зардал

ü  Москва – Санкт Петербург – Москва галт тэрэгний тийз

ü  Хөтөлбөрт багтсан хоол

ü  Хот доторх тээвэрлэлтийн зардал

ü  Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний зардал

ü  Хөтөчийн үйлчилгээ

ü  Аяллын даатгал

ü  Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал

ü  Хувийн хэрэглээний зардлууд

ü  Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал

ü  Жолооч болон хөтчийн гарын мөнгө

ü  Метеор усан онгоцны тээвэрлэлтийн зардал /1200 рубль/

 

Жич: Та өрөөндөө ганцаараа байхыг хүсвэл 250,000₮ нэмж төлнө.