Жан жиа жэ

             ЖАНЖИАЖИЭ АЯЛАЛ

Өдөр 1: УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД

Улаанбаатар төмөр замын буудал дээр 16:00 цагт цугларан 276-р гал тэрэгээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо.

Өдөр 2: ЗАМЫН ҮҮД / Эрээн/ – Хөх Хот  

Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад хил гарах бөгөөд Эрээн хотод чөлөөт цаг Орой 15:30 цагт Эрээн хотын нисэх онгоцны буудалд цугларан  Эрээн хотоос 18:15 цагт Хөх-хот руу ниснэ 19:40-д бууна. Хөххотод хононо.

Өдөр 3: Хөх хот-Жанжиажиэ нислэг      Тэнгэрийн хаалга уул       /Өдөр/ оройн хоол/

Өглөө 08:15-д онгоцонд сууна. 10:40-д буух бөгөөд хөтөч таныг тосч аван аялал эхэлнэ. Тэнгэрийн хаалга уул 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. Аяллын дараа оройн хоолоо идэн буудалдаа очин амрах болно.

Өдөр 4 Жанжиажиэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн             Өглөө/өдөр/оройн хоол     

Өглөө цайны дараа анхны Жанжиажиэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд очих болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байгалийн сонин содон  өвөрмөц хэлбэртэй 3000 гаруй уулаар аялах бөгөөд өндөр моддыг дамжин дүүлэх сармагчинг харах нь гайхалтай юм.  Үүний дараагаар Шили хамгийн тансаг зураг мэт байгалийн сайханыг харах болно. Энд байгалийг гайхуулах жижиг галт тэрэг байдаг бөгөөд та өөрийн хүсэлтээр сууж болно. /2талдаа 76юуан, өөрөө төлөх/ Аялал ийнхүү өндөрлөж та буудалдаа харих болно. Шөнө хөтөчийн тусламжтай Сэтгэл татам Шиангши” тоглолтыг үзэж болно. Найруулагч Лю Хуаны дэглэлтээр Хятадын төв телевиз CCTV-н Цагаан сарын тоглолтоос тэргүүн байр хүртсэн   “Сэтгэл татам Шиангши” шоуг үзэж сонирхох боломжтой. (1.5цаг )тасалбар 238元)Эртний уламжлалт цайг хэрхэн хийдэг, бэлтгэдэг аргачилалтай танилцана. Хүсвэл худалдан авалт хийх боломжтой.

Өдөр 5 :  Юуанжиажиэ - Тианзи уул                               /өглөө, өдөр, оройн хоол/

Юуанжиажэ: BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. / 60 минут

Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин " гэх тодотголыг өгсөн байна. / 60 минут/

Сэтгэл татам Шиангши” тоглолт [Charming Xiangxi] өдрийн аялалаа дуусгаад найруулагч Лю Хуаны дэглэлтээр Хятадын төв телевиз CCTV-н Цагаан сарын тоглолтоос тэргүүн байр хүртсэн   “Сэтгэл татам Шиангши” шоуг үзэж сонирхох боломжтой. (1.5цаг )тасалбар 238元)

Хятадын хамгийн алдартай торго, торгон эдлэлийг хэрхэн хийдэг, бэлтгэдэг аргачилалтай танилцана. Хүсвэл худалдан авалт хийх боломжтой.

Өдөр 6Жанжиажиэ – Шилэн гүүр                     /өглөө, өдөр,оройн хоол/  

Өглөөний цайны дараа автобусандаа суун Шилэн гүүрыг зорих болно. Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 минут/. Түүний дараа буудалдаа буцан ирж энэ өдрийн алжааллаа тайлан амрах болно.

Өдөр 7: Жанжиажиэ – Шибу гудамж – Хөх хот  /өглөө, өдөр,оройн хоол/  

Өглөөний цайны дараа Жанжиажиэгийн аз жаргалын гудамж Шибү гудамжийг зорино. Шибү гудамжинд тужиа, миао, бай, дун, яао гэсэн 5үндэстний дүр төрхийг харуулсан архиний газар, үндэсний хөгжим, уран зураг, дэн буудлууд зэрэг байна. Дэлхий дээрх цорийн ганц усан дээрх клубтэй гудамж бөгөөд хятадын жижиг хоолны лангуу, шианши үндэстний уламжлалт эдлэл, архиний газар гэх мэт аялагчдад таалагдах олон газрууд байх бөгөөд найз нөхөд гэр бүлийнхэндээ Жанжиажиэ аялалыг санагдуулам зүйлсийг худалдаж авч болно. Түүний дараагаар “Мянганы вангийн өргөө, Тианжиагийн эртний талбай” /аяллын хугацаа 1цаг 30минут/ Хятадын соёлын өв бөгөөд хамгаалалттай газар юм. Өдрийн хоолны дараа 14:55загт хөх хотыг чиглэх онгозондоо суух бөгөөд 17:55загт хөх хотод ирэн оройн хоолоо идэн буудалдаа амрах болно.

Өдөр 8: Хөх хот – ЗАМЫН ҮҮД

Өглөө цайгаа уун хөх хотоос эрээн хотыг чиглэх онгоцондоо суух бөгөөд онгоц 08:20цагт хөөрнө. Эрээн хотод 09:15 цагт бууна өдөртөө хилээр гаран галт тэргэндээ сууна. 18:05 цагт хөдлөх ба энэ өдөр галт тэргэнд хононо.

Өдөр 9:  Улаанбаатар

Өглөө 08:45 цагт Улаанбаатар хотод бууснаар таны дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

.  

ТА САЙХАН АЯЛААРАЙ

Аяллын төлбөрт багтсан зүйл

Аяллын төлбөрт багтаагүй зүйл

 

·         Улаанбаатар Хөх хот замын зардал

·         Хөх хот  Жанжиажиэ нислэгийн үнэ

·         Хөтөлбөрт орсон хоол

·         Хөтөлбөрт орсон буудал

·         Хөтөлбөрт орсонҮзвэр үйлчилгээ

·         Хөтөч

·         Тэнгэрийн хаалга уул BaiLong уулруу гарах зардал

·         Унаа

·         Даатгал

 

·         Хөтөлбөрт ороогүй үзвэр, хоол

·         Буудлын утас факс, мини бар, хувцас угаалга гэх мэт хувийн хэрэглээ.

  • Хөтөлбөрт багтсанаас бусад хувийн зардал
  • Аялалын хөтөлбөрт багтсанаас бусад үзвэр үйлчилгээнд хөтөч болон аялалын автобус ашиглах, нэмэлт хоолны зардал.