АНТАЛИЯ-ПАМУККАЛЕ

АНТАЛИЯ-ПАМУККАЛЕ АЯЛАЛ
8 ӨДӨР / 7 ШӨНӨ  

ӨДӨР 1: УЛААНБААТАР – УЛААН-ҮДЭ  /ГАЛТ ТЭРЭГ/

Улаанбаатар төмөр замын буудал дээр цугларан галт тэргээр Улаан-үдэ хотыг зорино. Галт тэрэг хөдөлнө

УЛААНБААТАР –УЛААН-ҮДЭ               Галт тэрэг хөдлөх цаг     15:22       Ирэх цаг 06:20

 ӨДӨР: 2  УЛААН-ҮҮД - МОСКВА – АНТАЛИЯ /НИСЛЭГ/

Улаан-үдэ хотын галт тэрэгний буудал дээр 06:20 цагт ирнэ Манай монгол хэлтэй хөтөч та бүхнийг онгоцны буудал буудалд хүргэж өгөх болно. Уаан-Үдэ хотын нисэх буудлаас 08:05-09:45 цагт Москва хотын зүг, 14:25-18:15 цагт Истанбул хотод буун цааш Анталия хотын зүг ниснэ

Улаан-үдэ ® Москва                        Нисэх цаг      08:05              Буух цаг     09:45

Москва® Истанбул,                         Нисэх цаг      11:25               Буух цаг     15:05   

Истанбул ® Анталия                       Нисэх цаг     20:10               Буух цаг     23:10

Туркийн Анталия хотын Нисэх онгоцны буудал дээр буухад монгол хэлтэй хөтөч таныг тосон авч 5* AKKA ALINDA зэрэглэлтэй зочид буудалд хүргэж өгнө.

 

ӨДӨР: 3 АНТАЛИЯ ХОТ ЧӨЛӨӨТ ӨДӨР (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Та энэ өдөр тансаг зэргэллийн зочид буудалдаа амарч аян замын алжаалаа тайлан өдрийг хүссэнээрээ өнгөрөөх боломжтой ба та Далайн эргээр зугаалж  шоппинг аялал хийх боложтой

ӨДӨР: 4  АНТАЛИЯГИЙН ЗҮҮН ХЭСГИЙН АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Өглөөний хоолны дараа та бүхнийг хөтөч хүлээн авч Анталия хотын зүг хөдлөх ба Үнэт эдлэлийн дэлгүүр-ээр зочилж худалдан авалт хийж болох ба зөвхөн Турк-д байдаг Султанит чулууг шигтгэсэн турк уран дархадын урласан Алт мөнгөн эдлэл-ийг сонирхох боломжтой. Үүний дараа Арьс үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлох ба та бүхэнд чанартай арьсан болон үслэг эдлэлийг өндөр хямдралтайгаар авах боломжийг олгоно. Өдрийн хоолонд турк үндэсний Көфтэ болон Айран зооглоно. Үүний дараа Хуучин хот, Улсын талбай, эртнээс хотын бэлэг тэмдэг болсон Йивлийн лалын шашны сүм-ийг үзэх болно. Оройн хоол буудалдаа зооглоно

 

ӨДӨР 5: ЕШИЛОВА-САЛДА НУУРЫН АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөөд ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялна (280км). Замаараа ЕШИЛОВА хотын ойр байрлах САЛДА нуурыг үзнэ. Энэхүү нуурын хөрс нь Марс гарагийн хөрсний бүтэцтэй адил бүтэцтэй гэдгээрээ алдартай юм. Аяллын бас нэгэн сюрприз бол Шилдэг Вино амталгаа  хийх төвөөр зочлоно. Үүний дараа зөвхөн манай аялагчдад тусгайлан хямдралтай үнээр үйлчлэх худалдааны төвөөр зочилсоны дараа ТRIPOLIS 4* зочид буудын зүг хөдөлнө. Оройдоо зочид буудалдаа байрлан байгалийн эрдэст усаар дүүргэгдсэн халуун рашаанд орж замыхаа алжаалыг тайлна.

 

ӨДӨР 6: ПАМУККАЛЕ - ХИЕРАПОЛИС АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа цасан цагаан өнгөтэй уулын эрдэст усаар дүүргэгдсэн хагас бөөрөнхий бассейнээр зочлох аялалд гарна. Эртний Хиераполис хотын балгас болон Аполлоны сум, Эртний театр зэрэг түүхийн дурсгалтай газруудыг үзэж сонирхон мөн та хүсвэл Эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан байгуулсан усан санд орох боломжтой. Мөн түүнчлэн хивс, гар урлалын төвөөр зочлон туркийн алдарт торгон хивс хэрхэн бүтдэг талаар нүдээр үзэх боломжийг танд олгоно. Оройдоо Анталия хотдоо эргэн ирж буудалдаа байрлан амрана.

 

ӨДӨР 7: АНТАЛИЯ –ИСТАНБУЛ- УЛААН-ҮДЭ (Өглөө, -/-)

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудалруу хүргүүлнэ. Улаанбаатар хотруу нисэх нислэг Истанбул хотоор дамжина.

АНТАЛИЯ ®ИСТАНБУЛ                    Нисэх цаг   10:50            Буух цаг   12:05

ИСТАНБУЛ ®УЛААН-ҮДЭ               Нисэх цаг   20:35           Буух цаг   07:35

ӨДӨР 8:УЛАН-ҮДЭ-УЛААНБААТАР

Энэ өдөр та бүхнийг тосож аван альфард машинаар Улаанбаатар хотын зүг хөдөлнө

ТА САЙХАН АЯЛААРАЙ

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  Улаанбаатар-Анталия-Улаанбаатар замын зардал

ü  4 шөнө 4*, 5* одтой зочид буудалд хонох зардал

ü  Автобусны үйлчилгээ

ü  Өглөөний, өдөр, оройн хоол

ü  Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний зардал

ü  Нэг өрөөнд 2 хүн байрлах

ü  Турк хэлтэй монгол хөтөч

ü  Аяллын даатгал

 

ü  Хувийн хэрэглээний зардлууд

ü  Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал

ü  Жолооч болон хөтчийн гарын мөнгө

ü  Бусад уух зүйлс

 

 

 

Жич: Энэхүү аяллын хөтөлбөр таны нэмэлтээр сонгосон аяллуудаас шалтгаалж дарааллын хувьд өөрчлөгдөх боломжтой. Үндсэн үзвэрийн хэмжээ хэвээр хадгалагдана. Зарим өглөө эрт аялалд гардаг учир өглөөний цай эрт уухдаг