Хайнань

                               Хайнан аялал

Өдөр 1         Улаанбаатар – Хөх хот

Энэ өдөр таны дурсамж дүүрэн аялал эхлэх бөгөөд  12:30 цагт Хөх хотыг чиглэх онгоц хөөрөх бөгөөд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 10:00цагт цугласан байхыг анхааруулж байна. Хөх хотод 14:20цагт онгоц газардах бөгөөд хөтөч таныг тосч аван буудалд тань хүргэж өгнө. Энэ өдөр хөтөлбөрт заагдсан хоол болон үзвэр байхгүй тул та хөтөчийн тусламжтай Хөх хотоор аялал хийж /өөрийн мөнгөөр / болно.

Өдөр 2          Хөх хот - Саняа

Хөх хотын онгоцны буудалд ирэн Санья хотыг чиглэх онгоц 16:35цагт хөөрөх ба 23:35цагт Саняа хотын “Олон улсын жуулчдын арал”-д ирэх бөгөөд хөтөч таныг тосон авч буудалд тань хүргэж өгөх болно. Та буудлын өрөөндөө орж ирэн маргаашийн тансаг аялалдаа бэлдэн гайхамшигт Санья хотын шөнийн төрхийг ажиглан сайхан амраарай.

Өдөр 3  Баруун арал + Зүүны том далай                            /өглөө, оройн хоол/

Өглөөний цайны дараа Барууны далайг чиглэх бөгөөд энд та далайн давалгаан цэнгэг агаарыг амьсгалж хувийн орон зайг мэдрэх болно. Энэ нь яг л далайн диваажин бөгөөд далайн ёроолыг нэвт харж усан доорх амьдралыг мэдрэх боломжтой юм. Мөн зүүний том далайн үзэж сонирхох ба Хятад улсын аяллын үзэсгэлэнт 40 газрын нэг, далай нь  цэнгэг тунгалаг, элс нь цагаан гайхалтай газар юм. Оройн  хоолонд далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийн халуун тогоонд орох болно. Та төрөл бүрийн далайн амьтдын амтыг мэдэрч шүэх боломжтой юм.

Өдөр 4   Кокосын тосгон + Диваажингийн  цэцэрлэг + Ялунбэй сарнайн төгөл   /өглөө, өдөр  хоол/

Өглөө цайны дараа Кокосын тосгон нь Хайнан аралын хамгийн үзэсгэлэнтэй эртний тосгон юм.  Энд ирснээр та миао үндэстний ёс заншил амьдралыг мэдэрч болно. Та халуун бүсийн диваажингийн цэцэрлэгийг очиж үзэх болно.  Хотын ногоон зүрх, дэлхийн ховор үзэсгэлэнт ой мод, уулс, тэнгис байх бөгөөд үүгээр аялснаар та байгалийн үзэсгэлэнг мэдрэх болно. Түүний дараа 4А зэрэглэлийн бүс болох Yalong Bay рүү явж болох ба Хятадын Малдив хэмээн нэрлэгдсэн аялал жуулчлалын өндөр зэрэгллийн бүс гэдгийн баталгаа 4А зэрэглэлтэй арал ба яг л диваажин мэт санагдах болно. Бид аяллын автобусаар 30мин явж хүрнэ. Далайн ус цэнхэр тунгалаг, эргийн элс торгомсог цагаан, халуун орны уур амьсгалтай ба уул ус тэгширсэн газар юм. Жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй, 24цаг бужигнаж байдаг энэхүү газарт бид далайн гаралтай хоол олон төрлийн хоолыг амтлан зооглох боломжтой. Мөн усан шумбалт, моторт завь гээд  бүх спорт тоглоом, фитнесс төв, ресторанууд бүгд бий.

 

Өдөр 5  тэнгэрийн хаяа газрын хязгаар+ Санья romance park /өглөө, өдөр, оройн хоол

Өглөөний цайгаа уугаад бид олон мянган жилийн настай Санья хотын тэнгэрийн хаяа газрын хязгаар хэмээх аялал жуулчлалын А  бүсээр аялах болно. Энэхүү байгалийн онцгой бүтээл болох үзэсгэлэнт газарт очин цэлмэг тэнгэр цэнгэг далайг харан сэтгэл уужирна. Нутгийн иргэд төдийгүй жуулчдын хөл хөөр болсон алдартай газар юм.  Аялал маань Хайнаны цорын ганц Тавын нэг хэмээх төслийн шагналыг хүртсэн аялал жуулчлалын урлагын бүтээл бөгөөд Саньягийн түүх болон соёл юм.  Энд та санья хотын мянган жилийн домог хайр энэрэлийг мэдрэх болно. 

Өдөр 6   Чөлөөт өдөр

Энэ өдөр хөтөлбөрт заагдсан ямар нэгэн хөтөлбөр байхгүй бөгөөд та хөтөчийн тусламжтайгаар өөрийн чөлөөт аялалаа хийх боломжтой юм.

Өдөр 7             Санья– Хөх хот                                             /өглөө цай/

Өглөө цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруу явах болно. 06:55 цагт Хөх хотыг чиглэх онгоцондоо суух бөгөөд Хөх хотод 14:55цагт газардана. Хөтөч таныг тосч аван буудалд хүргэн өгнө. Энэ өдөр хөтөлбөрт тусгасан хоол болон үзвэр байхгүй.

Өдөр 8             Хөх хот - Улаанбаатар                                  /өглөө цай/

Хөх хотын олон улсын онгоцны буудалд ирэн Улаанбаатар хотыг чиглжх онгоцондоо суун таны дурсамж дүүрэн аялал энд хүрээд өндөрлөж байна.

 

                                                               Та сайхан аялаарай

Аяллын төлбөрт багтсан зүйл

Аяллын төлбөрт багтаагүй зүйл

·        Улаанбаатар Хөх хот замын зардал

·        Хөх хот Хайнань нислэгийн үнэ

·        Хөтөлбөрт орсон хоол

·        Хөтөлбөрт орсон буудал

·        Үзвэр үйлчилгээ

·        Хөтөч

·        Гэнэтийн ослын даатгал

·        Замын хүнс

·        Хувийн зардал

·        Хөтчийн гарын мөнгө

·        Хөтөлбөрт ороогүй үзвэр, хоол

·        Буудлын утас факс, мини бар, хувцас угаалга гэх мэт хувийн хэрэглээ.