Египет

ЕГИПЕТ УЛСЫН АЯЛАЛ


ӨДӨР 1: УБ-КАЙР

Улаанбаатар хотоос  нисч Кайр хотод газардана. Таныг аяллын автобус тосч аван зочид буудалд хүргэж өгнө. Буудалдаа байрлан амарна.

ӨДӨР 2: КАЙР ХОТЫН АЯЛАЛ /өглөө, өдөр, оройн хоол/

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бид бүхэн  Египетийн музейгээр зочилно. Энэхүү музейд Египетийн фараонуудын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс болон залуу хаан Тутанхамэний амьдарч байсан үерүү очих  болно. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд  идсэний дараа дэлхийн 7 гайхамшигийн нэг хүн төрөлхтөний агуу бүтээн байгуулалт, тайлагдашгүй нууц болсон Пирамидыг үзэх болно. Аяллын үзвэрт Агуу гизагийн 3 пирамид, Агуу спингс болон бусад сүмийг үзэх болно.  . Дараагаар нь хуучин Кайр хотын аялал хийн оройн хоолоо усан онгоцон дээр идсэний дараа зочид буудалдаа очин амарна.


ӨДӨР 3: КАЙР-ХУРГАДА /өглөө, өдөр, оройн хоол/

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар өрөөгөө хүлээлгэн өгч  Хургада хотын зүг хөдөлнө. Хургада хот хүртэл Air-condition-той аяллын автобусаар 5 цаг явах болно. Замдаа өдрийн хоолоо иднэ. Хургада хотод очсоны дараагаар буудалдаа бүртгүүлээд орно. Оройн хоолоо идэн Буудалдаа амарна.

ӨДӨР 4: ХУРГАДА-ЦӨЛИЙН АЯЛАЛ /өглөө, өдөр, оройн хоол/

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар сафари аялалд гарна. Та 4х4 хүчирхэг Жийп машинаар 35км аялах болно. Уулсын дундуур салхи татуулан давхиж цөлийн ганц бөхт тэмээ унах мөн бартаат замын мотоцикл унах боломжтой. Аяллын турш ус болон ундаа үнэгүй багтсан. Оройн хоолонд амтат шорлог идэн Ешипетийн тэнгэрт гялалзах оддыг харан  Сафари аялалаа өндөрлөн Кайр хотруу буцна. Буудалдаа орон амарна.


ӨДӨР 5: ХУРГАДА /өглөө, өдөр, оройн хоол/

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар гайхамшигт улаан тэнгисийн Гифтун арлын аялалд явна. Бид бүхэн усанд шумбах Snorkeling зүүн шүрэн арлууд, үзэсгэлэнт загас, делфин харан усанд шумбах болно. Гифтун арал дээр усан спортын маш олон төрөл байдаг бөгөөд та эдгээрээс сонирхох боломжтой. Өдрийн хоол буфет байх бөгөөд оройн хоолоо усан онгоцны тавцан дээр зооглох болно. Орой нь бид Кайрлуу буцан Зочид буудалдаа амарна. 

ӨДӨР 6: КАЙР-УБ

Өглөөний цайгаа уусны дараагаар өрөөгөө хүлээлгэн өгнө. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд худалдааны төвүүдээр орж худалдан авалт хийх боломжтой. Энэ өдрийн турш аяллын автобусаар үйлчилнэ. Орой нь бид бүхэн Кайр хотын онгоцны буудалруу хүргүүлнэ. Кайр хотоос нисэн Улаанбаатар хотод газардсанаар бид бүхний Египет улсын аялал өндөрлөнө.

Аяллын үнэд багтсан

Үнэд багтаагүй

Q 4 одтой зочид буудал, 2 ортой стандарт өрөө,

Q Онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ

Q Өглөө, өдөр, оройн хоол

Q Жуулчны татвар

Q Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж

Q Хөтөлбөрт багтсан унаа

Q Орон нутгийн хөтөч (Орос эсвэл Англи хэлтэй)

Q Даатгалын үйлчилгээ

Q Онгоцны тийз

QДээр дурьдсанаас бусад зардал

Q Хувь хүний хэрэглээний зардал

Q Визний үйлчилгээ

Q Прамид дотогш орох зардал

Q Мумигийн өрөө рүү орох төлбөр