АНТАЛИЯ – КАППАДОКИЯ хотын аялал

АНТАЛИЯ – КАППАДОКИЯ АЯЛАЛ
6 ӨДӨР / 5 ШӨНӨ

1.450.000₮+нислэг

ӨДӨР 1: УЛААНБААТАР – АНТАЛИЯ НИСЛЭГ (-/ -)
Оройны нислэгээр Анталия хотод хүрэлцэн ирж зочид буудалдаа байрлан амарна.

ӨДӨР 2: АНТАЛИЯГИЙН ЗҮҮН ХЭСГИЙН АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Анталия хоттой танилцах аяллаа хийнэ. Анталия хотыг Туркийн аялал жуулчлалын төв гэдэг бол Хуучин хот Калеичийг түүний зүрх  нь гэж үздэг. Жуулчдыг хамгийн их татдаг энэхүү Хуучин хотод эртний Римээс эхлэн Османы үеийг хүртэл баригдаж байсан барилга байгууламжуудыг үзэж болно. Мөн хотын төв талбай дээр очиж дурсгалын зурагаа татуулна. Хотын төв талбайн дунд Турк улсын үүсгэн байгуулагч Мустафа Ататюркэд зориулан босгосон дурсгалын хөшөө байдаг. Энэ өдөр Дюдений үзэсгэлэнт хүрхээгээр аялан мөн 13-р зуунд султан Аладдин Кей Кубадын бариулсан Йивлийн сүмийг үзэж сонирхоно. Анталия хотод та мөн зөвхөн Турк-д байдаг Султанит чулууг шигтгэсэн турк уран дархадын урласан алт мөнгөн эдлэл болон өндөр зэрэглэлийн арьс болон үслэг эдлэлийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой. Орой зочид буудалдаа байрлан амрана

 

ӨДӨР 3: АНТАЛИЯ – КОНЬЯ АЯЛАЛ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад 9 мянган жилийн түүхтэй Конья хотын зүг хөдлөнө. Конья хот нь Туркдээ хамгийн тайван, зочломтгой хот гэдгээрээ алдартай. Архитектурын үнэт өв болсон эртний уран барилгууд дундуур алхаж явахад цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Конья хотод ирсэн гадна дотны жуулчдын хамгийн түрүүнд очдог газар болох  Мевляны сүмийг үзнэ. Исламын алдарт зохиолч философич Руми Мевляний бунхан энэхүү сүмд байдаг. Энэхүү сүмд эртний ховор гар бичмэлүүд, шашны тэргүүнүүдийн эдэлж хэрэглэж байсан хувцас болон эд зүйлс, Румигийн үеийн хөгжмийн зэмсэгүүд хадгалагддаг байна. Оройдоо Каппадокияд ирж оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амрана.

ӨДӨР 4: КАППАДОКИЯ АЯЛАЛ / АГААРЫН БӨМБӨЛӨГ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Энэ өдөр зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдэн Каппадокиягийн агуй хотоор аялал хийнэ. Каппадокия нь галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн байгалийн маш өвөрмөц тогтоцтой газар бөгөөд  МЭӨ 1 зуунд байгуулагдсан газар доорх хот болон агуйн сүмээрээ алдартай билээ. Та хүсвэл Каппадокиагийн ер бусын байгалийн үзэмжийг агаарын бөмбөлөгөөс үзэх боломжтой юм. Сарны гадаргууг санагдуулам ер бусын Каппадокиагийн ертөнцөөр хийсэн аялал тэнд хэзээ ч үл мартагдах дурсамжийг үлдээх болно. Энэхүү бүс нутаг нь хивс нэхмэлээрэй алдартай тул хүсвэл та худалдан авалт хийх боломжтой. Орой нь “Эргэх бадарчин” буюу мөргөлийн ёслолыг үзнэ. Оройдоо зочид буудалдаа байрлан амрана.

ӨДӨР 5: КАППАДОКИЯ – АНТАЛИЯ (Өглөө, Өдөр, Оройн хоол)

Өглөөний цайны дараа Анталиягийн зүг хөдлөх бөгөөд замаараа “Торгоны зам”-ын Сэрчукийн үеийн жинчдийн буудалладаг байсан газрыг үзэх болно.  Анталияд ирээд 5* одтой зочид буудалдаа байрлан амрана.

ӨДӨР 6: АНТАЛИЯ – УЛААНБААТАР (Өглөөний цай, -/-)

Та зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар нутгийн зүг хөлгийн жолоо эргүүлэн Улаанбаатарыг зорино. Нислэг Москва хотоор дамжина.

ТА САЙХАН АЯЛААРАЙ

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  Каппадокиад 2 шөнө 4* одтой агуйн зочид буудалд хонох

ü  Анталияд 3 шөнө 5* одтой зочид буудалд хонох

ü  Бүх өдрийн тээвэрлэлтийн зардал

ü  Хөтөлбөрт дурдагдсан хоолны зардал

ü  Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний зардал

ü  Турк, Англи хэлтэй монгол хөтөч

ü  Аяллын даатгал

ü  Нислэгийн үнэ

ü  Уух юмны зардал

ü  Хувийн хэрэглээний зардлууд

ü  Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал

ü  Жолооч болон хөтчийн гарын мөнгө

ü  Агаарын бөмбөлгийн төлбөр

 

 

Жич: Ганцаараа нэг өрөөнд орох бол нэмэлт 150$