Дубай аялал


Дубай хотын аялал

4 шөнө 5өдөр

 

Өдөр 1.  ДУБАЙ

Дубай чиглэлд нисч Дубайн ОУ нисэх онгоцны буудалд бууна. Таныг хөтөч тосон авч 4+ одтой EMIRATES GRAND 47давхар зочид буудалд хүргэн өгөх ба та бүхэн өрөөндөө орж алжаалаа тайлан амраарай.

Өдөр-2. ДУБАЙ (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад бид зочид буудлаа орхин Дубай хотын аялалдаа гарах болно. Эхний аялал шоппинг аялал (үнэт эдлэл болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлох болно). Өдрийн хоолоо та бүхэн Дубай хотын орон нутгийн зоогийн газар араб үндэсний хоол зооглох болно.

Дубай молл хэсэж шоппинг хийн мөн дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурдж-Халифа цамхагын 124 давхарт гарч газраас 452 метрийн өндөрт хөндийрч хэзээ ч мартагдахааргүй мэдрэмжийг аваарай. Энэ орой хөгжимт усан оргилуурын шоуг үзэж сонирхсоны дараа та бүхэн зочид буудалдаа оройн хоолоо зооглоод алжаалаа тайлан амраарай.

Өдөр-3 . ДУБАЙ-АБУ-ДАБИ (Өглөөний цай, оройн хоол)

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Үүний дараагаар Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл болох Абу Дабиг зорино.

- АНЭУ-ын анхны ерөнхийлөгч шейх Заядын нэрээр нэрлэгдсэн лалын шашинтнуудын мөргөлийн хамгийн том сүмийг үзэж сонирхох болно. Сүмээс гараад  бид худалдааны захыг сонирхоно үүний дараагаар дэлхийд  алдартай энэ улсын дараагийн гайхалтай бүтээлийг үзнэ. Дэлхийд цор ганц байх хамгийн үнэтэй 8 одтой зочид буудал нь Абу Дабигийн эрэг дээр байрлах ба Арабын ордны сонгодог загварын барилга юм. Мөн EMIRATES PALACE зочид буудлын ойролцоо зогсон зураг даруулах боломжтой ба үдийн хоолоо зооглох боломжтой.

Дэлхийд алдартай  FERRARI WORLD цогцолбороор зочилно. Хүүхдээ дагуулаад аялах газар зөвхөн Дисней ланд байхаа больсон юм. Энд гэр бүлийн гишүүн бүрд зориулсан төрөл бүрийн тоглоом, галзуу хулгана, хоолны газрууд, италийн алдарт феррари загварын машинуудын 20 гаран загвараас унан зугаацах боломжтойгоос гадна төрөл бүрийн шоу үзүүлбэрүүд болдог  юм. Үдийн хоол ороогүй болно.

 Өдөр-4. ДУБАЙ (Өглөөний цай, оройн хоол) Чөлөөт өдөр

Та өглөөний цайгаа зочид буудалдаа уугаарай. Энэ өдөр нь чөлөөт өдөр тул та дэлгүүр хэсэн худалдан авалт хийж, зугаалж хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

 Сонголт хийх боломжтой аяллын хөтөлбөр: Төлбөр төлөн та дараах аяллын хөтөлбөрийг нэмэлтээр сонгох боломжтой. Үүнд:

07:30-08:30 Оман – Мусандам. Дибба хотод байрлах Мусандам хойгоор зочлох,

Энэтхэгийн далай дээр Арабын алдарт Доу усан онгоцоор аялж далайд сэлж шумбалт

хийх боломжтой. Мөн загасчлан үдийн хоолоо зооглох болно. Орой нь буудалдаа ирнэ.

- 10:00 Усан парк Atlantis Aquaventure. Гайхалтай Дал модны арал дээр байрлах энэхүү

алдартай усан парк нь 17 төрлийн усан тоглоомтой ба та Персийн булангаар сэлэх

боломжтой. Үдийн хоол ороогүй. 17:00 цагт зочид буудал руу буцна.

- Дубай дахь аялал 09:00-с эхэлнэ. 124 давхар өндөр Бурдж-Халифа цамхаг үзэж сонирхох

ба хажууд нь байрлах Café Blank үдийн хоолоо зооглох боломжтой (хоолны цэс- иж бүрдэл

хоол). Сарнай цэцгийн хүрээлэн MIRACLE GARDEN –аар зочлох болно.( улирлаас

хамаарна)

- 19:00 Арабын Доу усан онгоцонд суун Dubai Creek сувгаар аялах боломжтой ба шоу

хөтөлбөр үзэн оройн хоолоо зооглоорой.

 

Эсвэл -  Элсэн цөлийн Джип-Сафари аялал. Тусгай тоноглосон  ланд 200 машинаар 90 градусын уналт хийж хязгааргүй элсэн цөлөөр давхиж жинхэнэ эрч хүчийг мэдрэх болно. Энэ орой та оройн хоолоо зооглоод шоу хөтөлбөр үзэж сонирхоорой

 

Өдөр - 5. Дубай Улаанбаатар (өглөөний цай)

 

Дубайгаас Улаанбаатрын чиглэлд ниссэнээр бидний аялал  өндөрлөнө.

 

ТА САЙХАН АЯЛААРАЙ

 

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  4+ одтой зочид буудалд 4 хонох

ü  Хөтөлбөрт заасан хоол

ü  Аяллын зориулалттай автобус

ü  Англи хэлтэй орон нутгийн хөтчийн зардал

ü  Гэнэтийн ослын даатгал

ü  Хөтөлбөрт заасан үзвэр

ü  Визны хураамж

ü  Нислэгийн зардал

ü  Буудлын утас, угаалга, мини бар болон бусад үйлчилгээ

ü  Бурж Халифа 124 давхарт  гарах зардал

ü  Хувийн хэрэглээний зардал

ü  Дубайн Жуулчны татвар-5%          /60дирхам-буюу-16,6$/

ü  Өөрийн буруугаас болж асуудал үүсвэл ямар нэгэн  торгууль, нөхөн төлбөр

ü  Уух зүйлс ороогүй, алкоголь ороогүй

ü  Хөтөлбөрт заагдаагүй үзвэр

ü  Нэмэлтээр сонгосон аяллууд