Вьетнам

Вьетнам улсын аялал

4 шөнө 5 өдөр

Өдөр 1: Улаанбаатар-Ханой  

Аялагчид Чингис хаан ОУ-ын нисэх буудалд цугларч Вьетнам улсын Ханой хот руу ниснэ. .... цагт Ной Бай нисэх буудалд газардаж, хөтөч таныг тосч аван зочид буудалдаа хүргүүлнэ.

Өдөр 2: Ханой хот /өглөө, өдөр, оройн хоол/

Өглөөний цайгаа уусаны дараа Ho Chi Minh музей болон бунханд зочлох ба түүнийг оршуулсан түүх болон архитекторын дурсгалуудтай танилцана. Түүний ойролцоо Хо Ши Миний тулгууртай байшин байх ба 1049 онд Ли Тай хааны үүсгэн байгуулсан “One Pillar Pagoda” сүм байрладаг бөгөөд энэ сүм нь Ханой хотын ард иргэдийн нэгэн чухал бэлэг тэмдэг болдог.  Үүний дараа бид Ли Эзэнт гүрний үед хамаарах “Quan Thanh” сүм болон  Буддын шашны хамгийн эртний Tran Quoc Pagoda сүмийг үзнэ. Мөн үзэсгэлэнт Ngoc Son сүмийг үзэж сонирхоно.

Өдрийн хоолоо идээд Quoc Tu Giam болон уран зохиолын сүмээр зочилсоны дараа Ханой хот руу буцаж 1000 гаруй жилийн түүхтэй төрөл бүрийн вааран эдлэл үйлдвэрлэдэг Вьетнам улсад алдартай “Bat trang” гэх нэгэн жижиг тосгоныг зорино. Тосгонтой танилцаж, вааран эдлэл худалдан авах боломжтой.

Орой нь Hoan Kiem нуурын усан дээрх хүүхэлдэйн шоуг үзээрэй.

 

Өдөр 3: Ханой- Халонг Бэй  /өглөө, өдөр, оройн хоол/

Өглөөний цайгаа уусны дараа ЮНЕСКО-гийн өв сан байгалийн үзэсгэлэнт газар Халонг бэй рүү хөдөлнө. Sun World парк болон Dragon паркыг үзэж сонирхоно.


Өдөр 4: Халонг Бэй- Ханой /өглөө, өдөр, оройн хоол/

Зочид буудалдаа өглөөний цайгаа зооглоод машинаар олон тооны жижиг завь байдаг Халонг булан болон жуулчдын зорин очдог ThienCung агуй, Тэнгэрийн цахилгаан хүч хэмээн нэрлэгддэг Dau Go агуйгаар зочилно. Өдрийн хоолоо идсэний дараа Халонг Бэй байгалийн өвөрмөц тогтоцтой газраар хийсэн аяллынхаа дурсамжаа өвөрлөн Ханой хот руу буцна. Ханойд ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 5: Ханой хот/шоппинг/

Өглөөний цайгаа уугаад та өөрийн хүссэнээрээ амарч зугаалан шоппинг хийх боломжтой. Дараа нь та бүхнийг онгоцны буудал руу хүргэж өгнө.

Улаанбаатар хотыг зорин нисэх болно. Улаанбаатар хотод ирсэнээр ТА БИДНИЙ НЭГЭН МӨРӨӨДЛИЙН аялал өндөрлөнө.

 

ТА САЙХАН АЯЛААРАЙ

 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

ü  4* зочид буудлын нэг өрөөнд 2 хүн байх /өглөөний хоолтой/

ü  Хөтөлбөрт заасан хоол

ü  Аяллын зориулалттай автобус

ü  Орос, анли хэлтэй Хөтчийн зардал

ü  Гэнэтийн ослын даатгал

ü Хөтөлбөрт заасан үзвэр

ü  Хөтөлбөрт заагдсан орон нутгийн ресторанд хооллох

ü  Аяллын хөтөлбөрт дурьдсан Aircondition бүхий хувийн авобусаар тээвэрлэнэ

ü Орон нутгийн англи хэлтэй хөтөч

ü  Завины түрээс болон нэвтрэх хураамж /нэг удаа/

ü  Нарлаг дэлхийн Халонг цогцолбор(хөтөлбөр 1) орох тасалбар.

ü  Өдөрт 2 /500мл/ сав цэвэр ус

ü  Визны хураамж

ü  Хувийн хэрэглээний зардал

ü  Өөрийн буруугаас болж асуудал үүсвэл ямар нэгэн  торгууль, нөхөн төлбөр

ü  Уух зүйлс ороогүй, алкоголь ороогүй

ü Хөтөлбөрт заагдаагүй үзвэр

ü Гарын мөнгө

ü  Аяллын үнэд орсноос бусад зүйлс