Захирлын мэндчилгээ

Нийт аялагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн, хамгийн тохиромжтой, эрэлттэй, аюулгүй газруудруу хамгийн боломжит үнээр аялал гаргахаар зорин ажилладаг Ориг трэйвел компанид тавтай морилно уу.

Ориг трэйвел компани нь байгуулагдаад өдгөө 5 жилийн нүүр үзэж байгаа ба бидний хувьд жилээс жилд амжилтаа ахиулан чиглэл төрлөө өргөжүүлэн гадны олон орны түүх соёл, ёс заншил, байгалийн үзэсгэлэнт газруудыг таниулан сурталчилж байгаа ба нэгэн үеийн түүхийг хамтдаа бичилцэж яваа манай компаний эрхэм хамтрагч, харилцагч байгууллага түншүүд болон, хүндэт аялагч нартаа халуун мэндийг дэвшүүлэе!

Манай компани Монголынхоо жуулчдыг дэлхийн 10 гаруй орнуудруу тус бүр 3өөр үнээр ижил чанартайгаар, дэлхийн жуулчдын төв болсон сор газруудаар зочлуулдаг билээ.

Манай хамт олон аялагч, үйлчлүүлэгчийн амрах, аялах хүсэл сонирхол, тав тух, чанартай үйлчилгээг үйл ажиллагааныхаа нэн тэргүүнд тавьж, төрөл маршрутаа улам нэмэн, аялагчдынхаа санаа бодлыг сонсон хамтдаа урагшилдаг билээ.

Та бүхний хүсэл сонирхол, сэтгэл ханамжийг хангахын төлөө бид бүх сэтгэл зүрхээ зориулан хичээн ажиллах болно. Ориг Трэйвел компаний цахим хуудсаар зочилсон та бүхэндээ баярлалаа. Аяны жолоо өөдөө байж, амьдрал амттай, аз жаргалтай байг!

Ерөнхий захирал Д.Дөлгөөн

Бидний алсын хараа

Аялагчдын санаа бодол, санал хүсэлтийг ямагт сонсож үйл ажиллагаандаа тусган чиглэлээ нэмснээр аялагч олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээсэн хамт олон байх.

Тасралтгүй сурч хөгжих боломж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, өсөн дэвжих боломж, өрсөлдөхүйц цалин хангажийг бий болгосноор ажилтнуудынхаа итгэл хүндэтгэлийг хүлээнэ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд олон олон ажлыг зохион байгуулж, улс эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулснаар иргэд, олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээнэ.

Бидний зорилго

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, залуучуудын аялах хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжиж, эрсдэлгүй, мөн чөлөөтэй хувиараа аялах хүсэлтэй бүх аялагчдын хүсэлд нийцүүлэн хамгийн боломжит хувилбараар чанартай аяллын багц гаргахыг зорин ажиллаж байна.

Нийгмийн хариуцлага

Манай компани үйл ажиллагаагаа тэлэхийн хэрээр нийгмийн сайн сайханд зориулсан томоохон төрийн бус байгууллага байгуулах төслийг санаачилсан ба, энэ нь аялал жуулчлалаас орох орлогоноос тодорхой хувийг, хөдөлмөрийн чадвартай болон чадваргүй ажилгүй иргэдэд зориулан, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцоход нь туслах юм. Энэхүү сайн үйлст бодит хувь нэмрээ оруулан хамтран ажиллах хүн нь эрхэм аялагч та байх болно.